borudo no sekai

ta ali ued tursun be

2010 оны 05-р сарын 23 Нийтэлсэн bold
Та ямар үед төрсөн бэ? Таны төрсөн өдөр зүгээр нэг он сар, өдөр, тоо биш. Үйлийн үр, хувь тавилан гээд олон зүйлээс шалтгаалж та төрөх ёстой өдөртөө төрдөг. Нээрэй миний төрсөн өдөр 5 сарын 25нд болно 4 хоногийн дараа гэсэн үг хэхэ, тиймээс би цэцэглэх үед төрсөн хүн болж байгаа юм Шинэчлэлийн үе 12-р сарын 22-ноос 1-р сарын 19-ний өдрүүд Цасан цагаан өвөл байгаль дэлхийг бүрмөсөн эзэмдэж, өөрийн дэг журмыг тогтоожээ. Та дэг журамд дуртай хүн юм. Гэхдээ энэ үеийн дэг журам байгалийн шинэчлэлийн /өвөл/ үр дүнд тогтсон. Тийм болохоор та ч бас шинэчлэгч хүн байх учиртай. Эс бөгөөс амьдралтай зохилдохгүй зөрчилдөж байх юм. Та байнга амьдралдаа шинэчлэл хийж шинэ дэг журам тогтоож байх учиртай. Ингэж чадвал сайн сайхан аз жаргалтай аж төрөх болно гэдгээ санаарай. Цэвэрших үе 1-р сарын 20-ноос 2-р сарын 18-ны өдрүүд Байгаль дэлхий хаврыг угтан цэвэршиж байдаг үе юм. Цэлмэг тэнгэр, хурц нар, цэвэр тунгалаг уур амьсгал зонхилно. Энэ үед байгаль урин дулаан болох, амьдрал өрнөн бужигнахын өмнөх цэвэршилтээ хийдэг байх. Байгалийн их ажил өрнөж, байгал бүхнийг илүү сайхан болгох гэж чармайдаг үе ажээ. Энэ цаг үед хамгийн алдартай, суут мэргэн, зохион бүтээгч эрдэмтэд төрж байсан. Энэ үед төрсөн хүмүүс энэ дэлхийн хүн зон нийгмийг цэвэршүүлэх, сайжруулах юмуу ер нь сайн үйл бүтээх зорилгоор ирдэг юм шүү. Жаахан л хазгай буруу үйл хийх гэж чармайвал тэр нь танд эргээд их гарз хохирол авчрахыг анхаар. Салхи шуурганы үе 2-р сарын 19-нөөс 3-р сарын 20-ны өдрүүд Салхи шуурга замдаа таарсан бүхнийг хийсгэн авч явахыг эрмэлздэг. Таныг ч гэсэн мөн адил. Танд ямагт салхи адил саад тохиолдоно. Тэдгээр саадын олонхийг таны сайхан сэтгэлийг ашиглах гэсэн хүмүүсийн гуйлт хүсэлтүүд бүрдүүлнэ. Тэр бүхэнд саатаж, сатаарч огтхон ч болохгүй шүү. Тэр бүхэнд хуваагдаж, жижгэрч, замхарч болохгүй. Хамаг анхаарлаа салхинд хийсэхгүй байхад, амьдралынхаа гол чиг зорилгод л чиглүүл. Сэрэх үе 3-р сарын 21-нээс 4-р сарын 19-ний өдрүүд Бид өглөө босоод юуны өмнө хэрхэх ёстой байдаг билээ? Тийм ээ, гимнастик хийх ёстой. Гимнастикийг тогтмол хийвэл, бүх өдрийн турш эрч хүчтэй сайхан ааш зантай байж болдог шүү. Та байгалийн сэрэх цаг үеэр төрсөн. Байгаль "гимнастикаа хийх” үед та төржээ. Тэгэхээр танд байгаль их эрч хүчийг хайрласан байна. Гэхдээ түүнийг бусадтай хуваалцахгүй бол танд илүүдэж, хямрал бухимдал үүсэх болно. Тиймээс дээд зэргийн илэн далангүй, нийтэч, нөхөрсөг байх нь танд зохино. Тэгвэл үйлс тань бүтнэ, таныг аз хийморь ивээж байх болно. Өсч өндийх үе 4-р сарын 20-ноос 5-р сарын 20-ны өдрүүд Цэцэг ургахад юу хэрэгтэй байдаг билээ? Ус, бордоо, зохимжтой орчин, том сайхан сав. Та ч гэсэн цэцэгтэй адил байх болно. Зохистой хоол хүнс, аминдэм, эрүүл мэнддээ тавих анхаарал, сайхан хувцас гоёл танд зайлшгүй хэрэгтэй. Тэр бүхэн байх аваас та фикус гэдэг гоёмсог цэцэг шиг гэрэлтэн бадарч явах болно. Цэцгэнд тусдаа ваар сав хэрэгтэй байдаг. Нэг саванд олон цэцэг байх аваас аль нь ч олигтой ургадаггүй. Яг л үүнтэй адилаар та өөрийн гэсэн "ваар савтай” байх учиртай. өөрөөр хэлбэл бие даасан, тусгаар тогтносон байдал танд маш чухал. Бусдын үгийг хэт дагаж болохгүй, бусдын хэрэгт ч хэт оролцох хэрэггүй. Цэцэглэх үе 5-р сарын 21-нээс 6-р сарын 20-ны өдрүүд Цэцэг, зөгий хоёр эсрэг тэсрэг чанартай. Гэхдээ бие биегүйгээр оршиж үл болно. Зөгий цэцгийн бал, тоосонцороор хооллодог, цэцэг зөгийгүйгээр үржиж эс чадна. Та өөрийн ухамсар сэтгэл хоёрыг зөгий, цэцэг хоёртой зүйрлэ. Аль аль нь танд тэгш хэмжээгээр байж бие биеийг нөхөх учиртай. Хувийн амьдралд тань сэтгэл давамгайлдаг. Ажилд тань ухамсар ноёлох ёстой. Гэртээ ирээд ажлаа март. Ажил дээрээ илүү дутуу сээмэгнэл үүсгэж болохгүй. Чингэж чадваас таны бүх амьдрал бүрэн зохилдож байх болно. Урт өдрүүдийн үе 6-р сарын 21-нээс 7-р сарын 21-ний өдрүүд Та тайван, гэрэл гэгээтэй, урт өдрүүдийн цаг үед төржээ. Бүх санасан бодсоноо амжуулж гүйцээхэд хангалттай тийм л өдрүүдэд төрсөн ажээ. Бүр хэтэрхий урт өдөр ч төрсөн байж мэднэ. Тиймээс таны хувьд уйдах, өнгөрсний тухай харамсах, ирээдүйн талаар хоосон мөрөөдөлд автах зэрэг байдал гарч болзошгүй юм. Гэхдээ нэг зүйлийг сайн санаж явагтун. Хамгийн сонирхолтой сайхан цаг бол зөвхөн одоо юм гэдгийг байнга анхаарч бай. Маргааш өдөр улам богинохон болно, нар улам холдон одно. Энэ цаг үед төрсөн хүмүүсийн хувьд өнөөдрөөрөө л амьдарч, одоо цагаас аль болох их таашаал авч сурах маш чухал байдаг. Тэгвэл аз жаргалтай байж чадна. Боловсрох үе 7-р сарын 22-ноос 8-р сарын 21-ний өдрүүд Байгалийн үр жимс, цэцэг ногоо, ан амьтан гээд буй бүхэн боловсрон гүйцэж байдаг үе юм. Энэ цаг үед төрсөн хүний хувьд ирэх амьдрал нь мөн боловсорсон байх болно. Тиймээс бүхнийг өөрчлөх, хувьсгах гэж чармайсны хэрэггүй байдаг. Харин өөрт байгаа бүхнээ үнэлж цэгнэж ашиглаж аж төрөх нь зохимжтой. Ургацын үе 8-р сарын 22-ноос 9-р сарын 21-ний өдрүүд Хувь заяа танд ургац мэт амьдралыг өгсөн. Тиймээс эрж хайх, хувьсгах өөрчлөх бус мөн л байгаа бүхнээ үнэлж цэгнэж, зөв зүйтэй ашиглаж явах учиртай. Од мичид таныг ямагт хэрэгтэй газар хэрэгтэй цагт нь аваачиж байх болно. Тийм атал өөрийн хүчээр бүхнийг өөрчилнө гэж зүтгэх хэрэггүй. өөр амьдрал руу тэмүүлэн хямрах ч шаардлагагүй. Ямар нэг зүйл таалагдахгүй байлаа ч, тэсвэр тэвчээртэй байж, хүчээ гамнан жам ёсны зүйлд зарцуулж бай. Навч унах үе 9-р сарын 22-ноос 10-р сарын 22-ны өдрүүд Моддоос навчис хийсэн одохын адилаар таны амьдралаас аливаа бүхэн салж одохдоо хялбар байх болно. Зарим үед та "унасан навчисын” араас явж шинэ зүйлийг нээн мэдэж олж авах хэрэгтэй. Зарим үед та амьдралын хэв маяг, чиг шугамаа өөрчилж байх шаардлагатай. Янз бүрийн шилийг сольж зүүхийн адилаар ертөнцийг үзэх үзлээ ч сольж байх хэрэгтэй. "Унасан навчны” хойноос харуусан гашуудаж явах нь танд зохисгүй. Хүйт ноёлох үе 10-р сарын 23-наас 11-р сарын 22-ны өдрүүд Хүйт ноёлоход хамаг амьтан ичээндээ орсон байдаг. Таны хувьд ичээнд орсон амьтны адил тайван хүлээцтэй байдал агаар, ус шиг чухал. Яарах нь танд огт зохихгүй. Дулаан оронгуут ичээний амьтан яаран гарч хооллохгүй бол өлбөрч үхнэ. Түүний адилаар зайлшгүй чухал шаардлагатай үед та цаг алдаж болохгүй. Үйл явдал, өөрчлөлтийг зөвөөр үнэлэн цэгнэж сурах хэрэгтэй. Урт шөнийн үе 11-р сарын 23-наас 12-р сарын 21-ний өдрүүд Зүүд нойрондоо хүн ер бусын ертөнцөөр аялж, ирээдүйг зөгнөн мэдэж ч чаддаг. өөрийн дотооддоо бүрэн захирагдсан байдаг. Энэ цаг үед төрсөн бол "дотор хүнээ” байнга сонсож, түүнтэй харьцаж, ойлгохыг хичээ. Зөвлөгөөг нь даган дотооддоо захирагдаж явах ёстой. Зөн билгээ нэн их анхаарч мэдрэх нь чухал. Таны дотоод ертөнц, зөн билэг амьдралын тань хөтөч нар байх болно.

hi hgi

2010 оны 05-р сарын 06 Нийтэлсэн bold

apu

2010 оны 05-р сарын 06 Нийтэлсэн bold

zail sda min ee

2010 оны 05-р сарын 06 Нийтэлсэн bold
Монголын улажлалт аж ахуй Монголчууд эрт дээр үеэс адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа, зэрэг 5 төрлийн малаа адуулан малласаар ирсэн цэвэр нүүдэлчид байв. Харин ХVII-ХХ зууны эх хүртэл монголд буддийн шашин хүчтэй дэлгэрч эхэлснээр хүрээ хийдийн хэдэн зуун төвүүд буй болж хүн амын тодорхой хэсэг суурин маягаар аж төрөх хандлагатай болжээ. Улмаар XX зууны тэргүүн хагасаас дэлхий нийтийн орчин цагийн суурьшмал амьдралын эхлэл тавигдаж өнөөдөр монголын хүн амын бараг тал хувь нь хот төв суурин газруудад аж төрөх болоод байна. Мөн уламжлалт аж ахуйн зарим хэлбэрүүд мартагдаж, ач холбогдол нь улам багассаар байна. Ийм нөхцөлд аж ахуйн талаарх түүхийн мэдлэгийг сурагчдад олгох явдал нэн чухал юм. Монголчууд цэвэр мал аж ахуйтан-нүүдэлчид байсан хэдий ч зэрлэг үр амуу түүх (түүвэрлэх), тариалан, ан ав, загасчлах, гар урлал зэрэг аж ахуйн нилээд төрлийг хавсран эрхэлсээр ирсэн түүхтэй. Эдгээр нь зайлшгүй хэрэгцээ байсан болно. Тухайлбал, монголын төвийн бүс нутаг, Монгол Алтайн нурууд, Халх голын орчимд тариалж байсан тариалангийн аж ахуйтай холбоотой үзмэрүүдийг юуны өмнө дурьдаж болно. Энд газар хагалах анжис, чулуун гар тээрэм, үр тариа хэмжих модон сав-дүү, тариа хадах хадуурууд, хадсан тариаг хатааж сэврээх модон сэрээ, тариа цайруулах модон бул, тариа хадгалах ноосон нэхмэл уут, тариа хуурах ширмэн тогоо, бүхэл тариа бутлах дэндүүл буюу борной зэргийг үзүүлж байна. Хүйтэн сэрүүн уур амьсгалтай монгол орны нөхцөлд төдий л олон төрлийн тариа тарьж байсангүй, голдуу улаан буудай, хөх арвайг тариалж байжээ. Аж ахуйн нөгөө нэг хавсарга төрөл нь ан ав, загасчлах ажил байв. Ан ав монголын нийт нутагт өргөн тархмал байсан. Харин загасчлах нь тийм өргөн дэлгэр байсангүй, голдуу монголын умард нутгийн томоохон гол, нуур ус дагуух малчид эрхэлсээр ирсэн. Тухайлбал, Хөвсгөл нуур хавийн цаатан, дархад, мөн Туул, Орхон, Сэлэнгэ зэрэг гол мөрний ойролцоох зарим нутгийн халхчууд, Хэрлэн, Онон голын хавийн буриадууд загасчлаж байв. Эдгээр нутагт загасыг идэш хоолдоо бага зэрэг ашиглахын зэрэгцээ гадаад зах зээлд, ялангуяа орост худалдаж байсан мэдээ буй. Загасыг бургасаар сүлжиж хийсэн тор, эсвэл хялгасан тор, мөн төмөр сэрээ зэрэг багажаар барьдаг байсан. Агнуурын өөр нэг сонирхолтой төрөл нь шувуугаар (бүргэдээр) ангуучлах арга бөгөөд энэ нь манай орны Баян-Өлгий аймгийн казакуудын дунд уламжилсаар байна. Анчин бүргэдээр ангуучлахдаа голдуу чоно, үнэг зэрэг үслэг ан агнадаг ажээ. Агнуурын энэ төрөлтэй холбогдох үзмэрүүдийг үзүүллэгт толилуулж байна. Бүргэдийг гэрт модон суудалд суулгана, харин анд явах үед морин дээр гартаа ац модон жижиг суудал авч явдаг ажээ. Энэ үед бас тусгай арьсан бээлий ашигладаг. Ан хийхээс бусад үед анчин бүргэдийн нүдийг үргэлж таглаж нүдний хаалт өмсгөдөг уламжлалтай. Монголын бүх нутагт мах, арьс үсний чиглэлээр ан ав хийхдээ цахиур буу, хавхыг өргөн ашигладаг байсан. Одоо мартагдаад байгаа агнуурын хэд хэдэн сонирхолтой багажийн талаар товч дурдья. Нэгдэх нь: Хангайн бүс нутагт гахай, буга зэрэг том ан агнадаг сааль, нөгөө нь говь хээрийн бүс нутагт зээр агнаж байсан хаж хэмээх багаж юм. Саалийг ан амьтны явах зам зөрөгт хөндлөн чиглэлээр нууц байрлалд тавьдаг байжээ. Саалийг харьцангуй сүүл үе хүртэл (XX зууны тэргүүн хагас) хэрэглэж байсан бол хажийг бүр эрт хэрэглэхээ больсон бололтой. Хажийг мөн л нуур ус руу ундаалахаар ирэх зээр гөрөөсний зам газарт булж тавьдаг байна. Монголд мал аж ахуйн зэрэцээ гэр зуурт гар урлал амжилттай хөгжиж байв. Хэрэгцээнийхээ бүх зүйлийг гэр орондоо гараар үйлдвэрлэж байсан бөгөөд харин хүрээ хийдийн газруудад шашны урлагийн зүйлийг илүү давуутай хийж байсан байна. Музейн үзүүллэгт дарханы болон модоч мужааны багаж, мөн малын ноос, тэрчлэн арьс ширэн урлалын уламжлалт багажнуудыг тавьж үзүүлж байна. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэлд хамаарах бүлэг үзмэрийг дараагийн үзүүллэгт толилуулж байна. Нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд нарийн төвөгтэй олон төрлийн багаж технологийг төдийлөн шаардаж байсангүй. Ялангуяа мал хариулах, услах, малын хот хороо барих, төл малын уяа, тоног, мал барих уях, өвс тэжээл бэлтгэх зэрэгт цөөн нэр төрлийн багаж хэрэгсэл зориулагддаг. Харин уналга, ачлагын тоног төхөөрөмж харьцангуй баян гэж хэлж болно. Монголд морь, тэмээ, ялангуяа морь бол уналгын хамгийн гол мал байсан бөгөөд морины тоног хэрэгсэл бусдаас нэн олон төрөл юм. Монгол эмээл хэдэн арван янз хэлбэртэй. Мөн монгол орны байгалийн бүс нутаг дагасан тээвэр ачлагын тоног хэрэгсэл ч нэн сонирхолтой. Дорнодын талд тэмээн тэрэг, говийн бүсэд тэмээ нунүүж суух нь дийлэнх байруу ачих, хангайн өндөр уулын бүс нутагт үхэр нуруу ачих, харин уудам хөндийтэй уулархаг нутагт үхэр тэргээр в. Одоо ч энэ уламжлал тасраагүй үргэлжилж байна.

www.nba.com

2010 оны 05-р сарын 05 Нийтэлсэн bold
www.iliveme.com

aaa

2010 оны 05-р сарын 03 Нийтэлсэн bold

gaga

2010 оны 05-р сарын 03 Нийтэлсэн bold

ub map

2010 оны 04-р сарын 30 Нийтэлсэн bold

sms bomber

2010 оны 04-р сарын 30 Нийтэлсэн bold
SMS and Email Bomber

SMS and Email Bomber-ыг та зураг болоод нэрнээс нь хараад ойлгож байгаа байх хүний майлд өдөрт ямар ч хэрэггүй 3000 ш майл, харин смс д нь бараг тэр тооны смс ирээд байвал устгаж чадахгүй аймар биздээ за олон таван үгээр яах вэ татаж аваад оролдоод үз. Гэхдээ би чадахгүй, мэдэхгүй гээд суугаад байлгүй өөрсдөө юмыг оролдож сурцгаая. Жич: Миний майлийг хакдаж болохгүй !!! хэ хэ
хэмжээ 101 мб


duu hugjim

2010 оны 04-р сарын 30 Нийтэлсэн bold

Дэлхийн дуу хєгжмийн ертєнцийн одод [34 фото]


Хvний хорвоог уяраан догдлуулж байдаг нэг зvйл бол яахын аргагvй дуу хєгжим билээ. Таны, миний, бусад хvмvvсийн амьдралыг дуу хєгжимгvйгээр тєсєєлєхийн аргагvй. Тэгвэл тэр дуу гээч гайхамшигтай, сvр жавхлантай зvйлийг амилуулагч дуучин хэмээх хvмvvст баяр талархлаа илэрхийлэх хэрэгтэй юм. Дэлхийн дуу хєгжмийн ертєнцєд дуу хоолой, єнгє аяс, стиль имижээрээ єєрийн гэсэн дахин давтагдашгvй орон зайг бvрдvvлж, дэлхий ертєнцийг тєрєлхийн авьяас чадвар, дуу хоолойгоороо байлдан дагуулж байгаа дуучин гэх эрхэм алдрын эздийн мэргэжлийн гэрэл зурагчдын авсан фото зурагнуудаар нvдээ хужирлацгаая.

2010 онд гарах шилдэг тоглоомнууд

2010 оны 04-р сарын 30 Нийтэлсэн bold
2010 онд гарах шилдэг тоглоомнууд
XBox 360, Playstation 3, PSP, PSPGo ,Nintendo Wii, DS, DSi гээд бүх төрлийн консолууд дээр энэ жил гарах болон гарсан  тоглоомнуудыг хүргэж байна. Жишээ дурьдхад: Batman Arkham Asylum 2, Final Fantasy 13, Lost Planet 2, Halo Reach зэрэг тоглоомнууд гарах юм.

windows

2010 оны 04-р сарын 30 Нийтэлсэн bold
Windows 7 болон Vista - г үнэгүй хэрэглэх арга


1. Эхлээд доорх зүйлийг татаж ав
http://www.mediafire.com/file/tmtdy2igydl/Win%207%2C%20vista%20crack%20and%20keys%20by%20ezaluus.ucoz.com.rar

2. Татаж аваад задал хэрвээ та Windows 7 - д хэрэглэх гэж байгаа бол Windows 7 гэсэн хавтасруу ор, Вистад хэрэглэх гэж байгаа бол windows vista гэсэн хавтасруу ор.

3. Хэрвээ 7 руу нь орсон бол дотор нь crack гэж хавтас байгаа тийшээ ор, орсон бол Windows 7 loader гэж байгаа тэрийг ажилуул, офлайн болж байгаад хэрэглээрэй, маш амархан. Аан харин түлхүүр хэрэгтэй бол keys гээд нэг юм байгаа тэрийг үзээрэй вистад болон 7 гийн хэд хэдэн түлхүүрүүд байгаа

4. Виста ч гэсэн адилхан windows vista гэсэн хавтасруу орхор дотор нь SP 1, SP 2 гэж 2 хавтас байгаа тэндээс өөрийгөө хэрэглэж байгаа service pack - аа сонгоод ор.

За тэгээд ийм амархан юмыг хэн ч хийж дөнгөх байлгүй дээ, гол хүргэж байгаа зүйл нь бол энэ шүү дээ

ucoz

2010 оны 04-р сарын 30 Нийтэлсэн bold
uCoz ашиглаж ҮНЭГҮЙ вэбсайттай болох

Вэбсайт үнэгүй хийхэд маш амархан арга бол uCoz - ийг ашиглах юм. Таниас ямар ч программчлалын мэдлэгэ шаардахгүй. Та бүрэн хэмжээний вэбсайт, блог эсвэл өөрийн форум сайтыг нээж болно. Өөрийн нээсэн сайтаа фото зургийн, сургуулийн, тоглоомны клан, бизнесс, мэдээ мэдээллийн гээд хүссэн чиглэлээрээ авч явах боломжтой. Та өөрийн сайтдаа мянга, мянган гишүүн элсүүлж бүхэл бүтэн холбоог байгуулж болно.

  1. Registration in system
    Системд бүртгүүл

    ucoz.com луу ороод  "Registration" гэдгийг сонго


  2. Алхам 2
    Fill the fields
    Талбаруудыг бөглө, зөв бөгөлвөл маш амархан

    Заавал бөглөх ёстой зүйлүүд: "site address, password, confirm password, email, full name, code"


  3. Алхам 3
    Fill the fields
    Талбаруудыг бөглө

    Заавал бөглөх ёстой зүйлс: "Login, password, code"


  4. Алхам 4
    Website Design
    Вэбсайтын дизайныг сонго

    Маш олон төрлийн дизайн байгаа хүссэнээ сонгоод авч болно, дараа нь өөрийнхөөрөө янзлах боломжтой


  5. Алхам 5
    Website modules
    Вэбсайтын үзүүлэх үйлчилгээнүүдыг сонго

    Доорх зүйлүүдийг сонгсон байхад илүүдэхгүй:

    * Forum
    * Site News
    * Blog
    * Publisher
    * File Catalog
    * Site Catalog
    * Tag Board
    * Ad Board
    * Photo Albums
    * Web Polls
    * Guestbook
    * FAQ Service
    * E-mail Forms
    * Page Editor
    * Statistics




  6. Алхам 6

    Та сайттай боллоо

jakcson

2010 оны 04-р сарын 30 Нийтэлсэн bold
Mайкл Жэксон арьсаа солилуулах болсон шалтгаан

Майкл арьсаа сольлуулах болсон гол шалтгаан бол түлэгдэлт байсан юм байна. Тэрээр 1984 онд Пепсиний рекламд тоглох байхдаа үсээ шатааж нүүр нь 3р зэргийн түлэгдэлт авжээ. Үүнээс болж арьсаа сольлуухах шаардлагатай болжээ, хэрвээ энэ рекламд тоглоогүй байсан бол Майкл арьсаа солихгүй байсан тиймээс одоо ч амьд байх боломжтой байсан юм. Эцэст нь хэлхэд Пепсиг хараал идэг...

gar utas

2010 оны 04-р сарын 30 Нийтэлсэн bold
Гар утас хүний оюун ухааныг устгадаг


Гар утас хүний оюун ухааныг устгадаг байна Гар утасыг удаан хугацаанд хэрэглэх нь хүний эрүүл мэндэд хортой гэдэгийг бараг бүх хүмүүс л мэдэх байх. Гэсэн хэдий ч эрдэмтэл энэ талаар судалгаагаа үргэлжлүүлэн явуулж нэгэн сонирхолтой нээлт хийжээ. Гар утас хүний тархинд нөлөөлхөөс гадна түүнийг бүүр халаадаг байна. Энэ нь тун аюултай. Эрдэмтэд энэ салбарыханл ямар нэгэн хууль дүрэм үйлчилдэггүйгээс гадна тэдгээр нь хүний оюун ухаан болон сэтгэцэд нөлөөлж байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ. Энэ нь ялангуяа өсвөр насныханд ихээр нөлөөлнө гэнэ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаар бол энгийн утасны төхөөржүүд нь хамаагүй хор нөлөө багатай гэж хэлж байгаа ч гар утасны хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэж зөвлөж байна.